Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Навальныйг 30 хоног хорихоор боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 30 секунд

 

ОХУ-ын  шүүх сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг 30 хоног хорих шийдвэр гаргалаа. Энэ тухай түүний өмгөөлөгч Вадим Кобзев  олон нийтэд мэдээлэв. А.Навальный энэ сарын 17-ны орой Германаас эх орондоо буцаж ирэхэд нисэх онгоцны буудлаас баривчилсан билээ.

Шүүх хурал А.Навальныйг аваачсан Химки дэх Дотоод хэргийн албаны байранд болсон байна. Шүүх хурал болох тухай түүнд болон өмгөөлөгчид нь урьдчилан мэдэгдээгүй. Дотоод хэргийн яамны Москва мужийн удирдах газар албаны байранд шүүх хурал хийснийг А.Навальныйд “Ковид-19”-ийн шинжилгээний тодорхойлолт байхгүйтэй хоблон тайлбарлажээ. Шүүх хурал болсон байшингийн өмнө түүний олон зуун дэмжигчид цугласан байна. Санкт-Петербург хотод “Гостиный двор” цогцолборын өмнө цугласан А.Навальныйн дэмжигчдийг баривчилжээ. Түүнчлэн Москва хотод ч баривчилгаанууд болсон байна.

Шүүхээс 30 хоногийн хорих ял авсан А.Навальный Оросын иргэдэд хандаж “Хэн нэгнээс айхгүйгээр гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлэхийг” уриалжээ. Энэ сарын 18-нд болсон шүүх хурлыг “Шүүх засаглалыг гутаан доромжилсон үйлдэл” гэж хэлсэн байна.

Олон улсын байгууллагууд А.Навальныйг баривчилж хорьсныг буруутгаад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс түүнийг нэн даруй суллахыг шаардаж байгаа юм.

Т.Доржханд Ц.Даваасүрэнг мэтгэлцээнд урилаа
Т.Доржханд Ц.Даваасүрэнг мэтгэлцээнд урилаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.