УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
"Олон улсын валютын сан тэр чигээрээ Рио Тинто хамгаалж байгаа. Валютын санг магтаад байдаг нөхдөд хэлье. Би валютын санг та нараас илүү мэднэ. Би тэр салбарт олон жил ажилласан хүн. Яаж ажилладгийг нь сайн мэднэ" гэжэээ. Үүний хариуд УИХ-ын гишүүн Т.Доржханд:
"Зарим хүмүүс ОУВС-г Рио Тинто, Оюу Толгойгийн гар хөл мэтээр ярьж байна. Ц.Даваасүрэн гишүүн сангийн яаманд 10 гаруй жил ажилласан. Гэхдээ танаас илүү би ОУВС-ийн дотор нь ажилласан. Дубайн гэрээг ОУВС байгуулахаасаа илүү давуу тал өгөхийн тулд хоёр тэрбум ам.долларын эх үүсвэрийг жилийн нэг хувийн хүүтэйгээр оруулж ирэх гэрээ хэлцлийг хийж байсан. Ийм харьцангуй, үр ашиггүй гэрээ хэрэггүй гэж эдийн засагчид хэлж байсан. Рио Тинто чинь зүгээр л нэг үндэстэн дамнасан компани шүү дээ. Гэтэл ОУВС гэдэг чинь дэлхийн сангий яам юм. Сангийн яаманд олон жил ажилласан хүний хувьд хоёулаа үүгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэтгэлцэхэд бэлэн байна" гэлээ.