
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр наймдугаар сарын 31-ний байдлаар улсын нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна.
Зуншлага муу байгаа нь Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговийн цөөн, Ховд, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумын нутгийн зарим хэсэгт ажиглагджээ. Харин Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод аймгийн нийт нутаг болон бусад хэд хэдэн аймгийн ихэнх нутгаар зуншлага сайн байна.
Өмнөх арав хоногтой харьцуулахад Завхан, Баянхонгор аймгийн ганц нэг сумын нутгаар зуншлагын байдал бага зэрэг муудсан байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!