Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трампын ажилтнууд ширээгээ чөлөөлж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 46 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь удаагаа импичментэд орсноос нэг өдрийн дараа, Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө буюу нэгдүгээр сарын 14-нд Трампын ажилтнууд ширээгээ чөлөөлөн хувийн эд зүйлсээ хайрцаглаж эхэлсэн байна.

Трампыг дэмжигчдийн болзошгүй зэвсэгт бослогоос сэргийлж, үндэсний гвардын 20 мянга орчим цэрэг Вашингтонд байрлаж буй энэ үед Трампын ажилтнууд өөрсдийн гэсэн эд зүйлсээ нүүлгэж эхэлсний дотор нэгэн ажилтан Абрахам Линколны цээж баримлыг зөөж байгаа нь камерт бичигджээ. Гэвч албаныхан тус цээж баримал Цагаан ордны цуглуулгын нэг хэсэг мөн эсэх, хашаа явж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Ерөнхийлөгчийн туслах Петер Наварро “Сонгуульд Трамп ялсан” хэмээн бууж өгөлгүй зүтгэж байсан ч мөн л ширээгээ суллаж, өөрийн дуртай жаазтай зургийг авч гарав. Тэрбээр “Ардчилсан нам сонгуульд албан ёсоор ялсан хууль ёсны Ерөнхийлөгчийг хүчээр буулгаснаараа энэ улсыг самарч байна” хэмээн "Fox" телевизэд ярьсан аж.

Тангараг өргөх ёслол дээр Дональд Трамп бэлгэдлийн чанартайгаар Цагаан ордны түлхүүрийг шинэ Ерөнхийлөгч Жо Байденд гардуулж өгөх ёстой боловч Цагаан ордныг аль хэдийн орхиж эхэлснээс нь харахад дээрх уламжлал энэ жил тасалдаж магадгүй байна.Трампын ажилтнууд ширээгээ чөлөөлж, Цагаан ордонтой салах ёс гүйцэтгэж байна

НӨАТ-ын сугалааны бөмбөлөгт шалгалт хийжээ
НӨАТ-ын сугалааны бөмбөлөгт шалгалт хийжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.