Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын сугалааны бөмбөлөгт шалгалт хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд НӨАТ-ын сугалааны азтан шалгаруулах үйл ажиллагаа шударга бус явагддаг. Сугалааны азтан шалгаруулах бөмбөлөгт асуудал бий. IT ажилтан 36 удаа азтан болсон. Мөн түүний хамаарал бүхий хүмүүс байнга азтан болж байна” гэх гомдол мэдээлэл мхэссэн учир холбогдох албаныхан хамтарсан шалгалтыг “Боловсрол” телевизийн сугалааны тохирол явуулдаг байранд хийв.

Хамтарсан шалгалтын эхний шалгалтаар сугалааны азтан шалгаруулах бөмбөлөгт жингийн асуудал байгаа эсэхийг тодруулж, бүгд нэг жинтэй байдаг уу, үүнийг хэрхэн хянадгийг ШӨХТГ, Стандарт хэмжил зүйн газар, Сангийн яамны Гааль татвар мэдээллийн сан, төрийн өмчит үйлдвэрийн сан,  Татварын ерөнхий газар, Трансфер интернэшнл олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон  албаны хүмүүс хамтарч шалгажээ.

Шалгалтын үеэр түүврийн аргаар гурван хоргыг сонгож, хорго дотор байгаа бөмбөлгүүдийг жинлэж үзэхэд гурван хорго тус бүрийн бөмбөлгийн жин хоорондоо өөр байгаа ч, нэг хорго дотор байгаа нийт  бөмбөлгийн жин ноцтой зөрүүгүй байгааг тогтоосон байна. Хөнгөн жинтэй бөмбөлөг дээш гарч ирээд байдаг гэдэг олон нийтийн хардлагыг тодруулахаар албаныхан шалгаж үзэхэд бөмбөлөгний хүндийн жингээс үл хамааран, санамсаргүйгээр бөмбөлөг дээш гарч ирж байгаа буюу асуудалгүй болохыг  ШӨХТГ-ын мэргэжилтэн дүгнэлээ.

Түүнчлэн сугалаа эхлэх, дуусахад хоргуудыг тусгай томилогдсон гишүүд бүгд байлцаж, лацдах  үйлдэл хийж, тамгалдаг байна. Уг шалгалтаар НӨАТ-ын сугалааны жингийн бөмбөлөгт асуудалгүй гэж тогтоожээ. Энэхүү шалгалт нь хэсэгчилсэн шалгалтын эхний шалгалт бөгөөд дараагийн хяналт шалгалтыг мөн олон нийтээс гомдол мэдүүлдэг “IT ажилтан 36 удаа азтан болсон. Мөн түүний хамаарал бүхий хүмүүс байнга азтан болж байна” гэсэн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх юм байна. 

Техникийн саатлын улмаас гишүүд танхимд хуралдахаар боллоо
Техникийн саатлын улмаас гишүүд танхимд хуралдахаар боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.