
Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир орон нутгийн сургуулиудын ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд 795 ЕБС, цэцэрлэг, дотуур байр нүхэн жорлонтой байсан. Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр бүх нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгосон. Өнөөдрийн байдлаар 765 объект шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болсон. Өнгөрсөн хугацаанд тендерт шалгарсан компаниудын дутуу гүйцэтгэсэн, шаардлага хангаагүй үйл ажиллагааг цуцалж, дахин тендер зарлаж 20 гаруй объектын ажлыг шинээр эхлүүлсэн. 10-р сарын 1 гэхэд бүх сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн байгууламжтай болно гэсэн үг.
Гэхдээ зарим орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд боловсон ариун цэврийн байгууламжаа хүүхдэд ашиглуулахгүй байна. Жишээлбэл, дотуур байр тодорхой хуваарь гаргаж долоо хоногт нэг удаа усанд оруулах эсвэл цоожлоод 11 цагт онгойх зэрэг асуудал байна. Иймд гаднах нүхэн жорлонг булж доторх байгууламжийн ашиглалтыг нэмэгдүүлж, тавигдах өртөг зардлыг орон нутагт шийдэж өгнө. Үүнээс хойш өвлийн хүйтэнд нүхэн жорлонг ашиглуулахгүй. Байгаа зүйлээ стандартын дагуу зөв ашиглуулмаар байна” гэв.
О.ХЭРЛЭН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!