Г.Дамдинням: Н.Ганибал даргыг ирээд бүх үнэ, импортын мэдээг нүдээрээ харж, тооцож үзэхийг урьж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өнөөдөр Ардчилсан намаас нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус намын дэд дарга Н.Ганибал "Наадмын дараа Г.Дамдинням сайд "Хотоо чөлөөл, яв, амар. Бензин хангалттай хүрнэ" гэх алиа марзан мэдэгдэл хийгээд байсан. Гэхдээ бодит байдал дээр энэ нь шатахууны үнийг өсгөх гэсэн ЗГ-ын бодлого байсан гэж хардаж байна" гэсэн юм. Түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Ямар тэнэг нь өөрийгөө гөвүүлээд суух тийм тэнэг юм хийхэд дээ. Н.Ганибал даргыг ирээд бүх үнэ, импортын мэдээг нүдээрээ харж тооцож үзэхийг урьж байна. ОХУ-ын импортын хэмжээ 40 хувь унасан учир үүссэн хомсдол.

1. Ямар ч мэдэгдэл хийгээгүй.

2. Наадмын өдрүүдэд ямар нэг асуудалгүй гэсэн. Наадмын өдрүүдэд ямар ч асуудал үүсээгүй" гэв.

Санхүүгийн яаралтай хэрэгцээг тань шийдэх “ОНЛАЙН ШУУРХАЙ ЗЭЭЛ 2.0”
Санхүүгийн яаралтай хэрэгцээг тань шийдэх “ОНЛАЙН ШУУРХАЙ ЗЭЭЛ 2.0”
 
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!