Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн сонгон шалгаруулалт аравдугаар сард тодорхой болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 26 секунд

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гангийн үйлдвэр байгуулах болон шатахууны хангамжийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гангийн үйлдвэрийн дараагийн шатны сонгон шалгаруулалтад шилжих эрх олгох шийдвэр гаргалаа. Гангийн үйлдвэрлэл явуулах сонирхолтой ААН-үүдийн хүсэлтийг хүлээн авсан. Ингээд эхний сонгон шалгаруулалтыг хийж, хоёр ААН хураангуй жагсаалтад үлдсэн. Энэ хоёр ААН-ээс нэгийг нь сонгон шалгаруулах бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Сонгон шалгаруулалт аравдугаар сар гэхэд тодорхой болж, гэрээ хэлцэл хийх ажлын баг томилогдоно. Ингээд ондоо багтааж гэрээ хэлцлээ дуусгаад, гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гараан дээр ирж байна.

Гангийн үйлдвэр нь хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хэрэглээ 700 мянган тонн байдаг” гэв.


Мөн шатахууны хангамжийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэхдээ, “Евро-2 стандартын бүтээгдэхүүнийг Роснефть компани энэ сард 50 мянган тонныг өгөх ёстой. Үүнийгээ өгчихсөн байгаа. Хямралтай нөхцөл байдлаас болоод хэрэглээ маань гүйцэгдэхгүй байна.

Ердийн үед Улаанбаатар хотод 1,000-1,200 тонн хэрэглэгддэг бол сүүлийн 10 хоногт 1,500-1,700 тонныг нийлүүлж байна. Ингээд харьцангуй гайгүй болж байна. Сүүлийн дөрөв хоногт орон нутгийн ачилтуудыг нэмсэн.

Мөн өчигдөр манай яамнаас ажлын хэсэг БНХАУ-руу явж ажиллаж байна. Ажлын хэсгээс маань сайн мэдээ ирж байгаа. ОХУ-аас 75 мянган тонныг нийлүүлдэгээс 50 мянган нь ирчихсэн. Үлдсэн 25 мянган тонныг БНХАУ, БНСУ, Сингапур болон бас бус улсаас нийлүүлж нөхөж байна. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс бусад газарт Евро-2 төрлийн шатахуун үйлдвэрлэдэггүй. Евро-2 төрлийн шатахууныг манайх болон Киргизстан хоёр л авч хэрэглэдэг. Тиймээс бид Евро-5 төрлийн шатахуун л олж ирж чадаж байгаа” гэж мэдээллээ.

Г.Дамдинням: Дотооддоо шатахуун үйлдвэрлэдэггүй улс гэхэд харьцангуй хэвийн түвшинд авч явахыг хичээж байна
Г.Дамдинням: Дотооддоо шатахуун үйлдвэрлэдэггүй улс гэхэд харьцангуй хэвийн түвшинд авч явахыг хичээж байна
 
Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов
Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!