
Дуучин A Cool буюу Б.Анхбаяр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Үйл ажиллагаа, олон нийтийн тоглолт хариуцсан захирлаар томилогджээ. Тэрбээр СУИС-ийн бүжгийн ангийг төгссөн бөгөөд ШШГЕГ-ын “Соёмбо” чуулгын даргаар ажиллаж байсан юм.
Томилгооны талаар A cool өөрийн цахим хуудастаа “Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Миний бие Үйл ажиллагаа, олон нийтийн тоглолт хариуцсан албанд л ажиллаж байгаа шүү.
Манай Гүйцэтгэх захирал Б.Лхагвадулам гээд мундаг бүсгүй бий. Саяхан ар гэрт нь хүнд гарз тохиож чөлөөтэй байгаа учраас миний бие Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн нэгдсэн хуралд Захирлаа орлон оролцож байна” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!