Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоо барьж орон сууц мөргөсөн эмэгтэйг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 3-нд 38 настай, эмэгтэй “Б” тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад орон сууц мөргөсөн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Дээрх жолоочийг согтуурал хэмжигч багажаар шалгахад 2.73 зэргийн согтолттой байжээ.

Эрүүгийн хуулийн 27.10-д "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж хуульчилсан байна.

ЗГ шийдвэр гаргаснаас бусад салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
ЗГ шийдвэр гаргаснаас бусад салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
 
СУРВАЛЖИЛГА: Он гарснаас хойш ОБЕГ-т 6000 гаруй тоглосон дуудлага иржээ. Хуурамч дуудлага бүрийн цаана бодит тусламжид зориулагдах ёстой цаг, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулагдаж байна