
Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Тэрэлжийн гол, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна. Түүнчлэн алба хаагчид морь болон сурроноор эргүүл хийж байна. Мөн дроноор хянаж буй аж. Энэ өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын 242 алба хаагч, 64 автомашин, 10 мотопомптой, ГУББГ 19 алба хаагч найман автомашин, Ус сувгийн удирдах газрын 50 ажилтан 47 автомашинтай, нийт 311 алба хаагч, 119 техник, тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж хуудсыг 12,350 иргэнд хүргэж, 1,345 автомашиныг голын эргээс холдуулж сэрэмжлүүлэн ажилласан байна. 2026 оны долоодугаар сарын 10-18-ны өдрийн байдлаар нийт 64 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, голын уснаас таван иргэнийг аварсан. Мөн үер, усны ослоос аюулгүй бүсэд 88 хүнийг гаргасан юм. Үүний 35 нь хүүхэд байсан гэдгийн албаныхан онцлов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!