Төв аймгийн Эрдэнэсант орчимд болсон зам тээврийн ослын улмаас нэг гэр бүлийн гурван хүн амиа алдсан хэрэг гараад буй. Эл хэргийн хохирогч болох иргэн Н.Энх-Амгалан хэргийн газрын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Осол гаргасан согтуу жолоочийг цагдаа нар байцааж, драйгер үлээлгэлгүй явуулсныг би өмгөөлөгчөөсөө мэдлээ. Гурвын гурван хүн амиа алдчихаад байхад осол гаргасан хүмүүс 24 цаг чөлөөтэй явсан. Охин минь надтай цуг эмнэлэгт хүргэгдсэн ч миний нүдэн дээр өнгөрсөн. Гурван хүний амь үнэгүй юм уу" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!