Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Эрдэнэсантад гарсан ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Төв аймгийн Эрдэнэсант орчимд болсон зам тээврийн ослын улмаас нэг гэр бүлийн гурван хүн амиа алдсан хэрэг гараад буй. Эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, цагдаагийн байгууллагад "Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна" гэх дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулахад энэ долоодугаар сарын 15-ны өдрийн 21:02 цагт Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрийн 215 дахь км-ийн орчимд хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан. Урьдчилсан байдлаар 35 настай эмэгтэй болон 2 хүүхэд ослын газарт нас барсан.

Хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж ослын шалтгаан нөхцөлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоохоор ажиллаж байна.

ҮБСХ: Нэг бөхийн сорьцын хариу ирээгүй байгаа нь хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш
ҮБСХ: Нэг бөхийн сорьцын хариу ирээгүй байгаа нь хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш
 
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаас 31 төрөлд 303 тамирчин өрсөлдөнө
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаас 31 төрөлд 303 тамирчин өрсөлдөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.