С.Молор-Эрдэнийг цагдан хорих арга хэмжээг 30 хоногоор сунгажээ. Тодруулбал, Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ дагуу ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг саатуулсан байдаг.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг, шүүх хүлээн авч 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцжээ.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын танилцуулсан 26 хуудас баримт, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 6 хуудас хүсэлт, 8 хуудас баримтыг талуудад танилцуулан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн ба, яллагдагч С.М-ын хувийн байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа зэргийг үндэслэж яллагдагч С.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 дүгээр хугацааг 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!