Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМГТГ: ОХУ-аас манай улсад нийлүүлэх АИ92-н үнэ 95 ам.доллараар нэмэгдсэнтэй холбоотойгоор дотоодод үнэ 250-300 төгрөгөөр өссөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

ОХУ-ын Роснефть болон бусад компаниас ирсэн 7 дугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан өчигдөр буюу энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр тодруулга мэдээлэл өглөө. Тэрбээр "Дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ гурван сар дараалж өссөнтэй холбоотойгоор ОХУ-аас манай улсад нийлүүлэх АИ92-н үнэ 95 ам.доллараар нэмэгдсэн. Энэ нэмэгдлээс болж үнэ дотоодод 250-300 төгрөгөөр өссөн" гэлээ.

Дорноговь аймгийн нутагт өнөөдөр өглөө 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Дорноговь аймгийн нутагт өнөөдөр өглөө 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
 
Увсын Засаг даргын орлогч С.Анхбаяр: С.Жавхлан гуай өөрөө ирээд уриалаад 2 дуу дуулна гэсэн бол бүгд үзэх байсан байхаа
Увсын Засаг даргын орлогч С.Анхбаяр: С.Жавхлан гуай өөрөө ирээд уриалаад 2 дуу дуулна гэсэн бол бүгд үзэх байсан байхаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.