
Допингийн асуудлаас болж Улсын арслан цолоо хураалгаж, 4 жилээр барилдах эрхээ хасуулсан Улсын гарди М.Бадарчийн барилдах эрх ирэх 2027 оны долоодугаар сарын 12-нд сэргэнэ.
Тэрбээр, Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн ч дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсэн байдаг.