Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

ЦУОШГ-аас үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Тодруулбал, өнөөдрийн байдлаар:

-Хараа /Дархан хот/,

-Онон /Дадал сум/,

-Хэрлэн /Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг/,

-Халх /Сүмбэр сум/,

-Ховд /Мянгад сум/,

-Хархираа /Тариалан сум/,

-Туул /Лүн сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Халх / Ялалт баг/ гол үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 17-нд Туул гол Лүн сум орчимд усны түвшин 10 см, Онон гол Дадал сум орчимд 10 см, Хэрлэн гол Чингис хот /Өндөрхаан хот/ орчимд 15 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирнэ
“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирнэ
 
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаас 31 төрөлд 303 тамирчин өрсөлдөнө
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаас 31 төрөлд 303 тамирчин өрсөлдөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.