“Монгол Хаан“ жүжиг “Broadway” театрын тайзнаа тоглогдоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

"Монгол Хаан" жүжиг "Broadway" театрын тайзнаа тоглогдоно. Тодруулбал, тус жүжиг "Broadway"-д тоглогдох сонгон шалгаруулалтад тэнцжээ. Энэ талаар тус жүжгийн продьюсер, жүжигчин А.Баярцэцэг "Монгол хаан жүжиг маань албан ёсоор Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтандаа тэнцсэн гайхалтай өдрийн мэндээ. Үүнээс илүү сайхан наадам гэж юу байхав ээ. Broadway-г театрын ноён оргил “Олимп” нь гэдэг. Энд шинэ бүтээл албан ёсоор тоглох эрх авах нь дэлхийн театрын салбарынхны хувьд хамгийн өндөр шалгууртай, хүнд сонгон шалгаруулалт байдаг.

Түүхэндээ Ази тивээс Хятад, Солонгос, Филиппин, Япон гэсэн дөрвөн улсын продакшн өөрсдийн бүтээлээ Broadway-д толилуулж байсан бол Монгол Улс Ази тивээс Broadway-д үндэсний бүтээлээ толилуулах тав дахь улс болж байгаа юм.

Биднийг урин продюсерлаж буй газар маань 1912 онд Детройт хотноо Дэвид Т.Недерландерийн үүсгэн байгуулсан Nederlander Group бөгөөд 114 гаруй жилийн түүхтэй. Өнөөдөр дэлхийн хамгийн том хувийн өмчит энтертайнмент, театрын байгууллагуудын нэг бөгөөд Нью-Йорк хотын Broadway-ийн 9 театр, Лондонгийн West End-ийн 3 театр, Чикаго хотын 5 театр болон Америкийн Нэгдсэн Улсын бусад бүс нутаг дахь 13 театрыг багтаасан нийт 30 театрын олон улсын сүлжээг эзэмшин удирддаг.

Олон жилийн маань хүч хөдөлмөр, эрчим, хайраа шингээсэн төсөл маань ийнхүү Broadway-д хүрч байгаад сэтгэлийнхээ гүнээс талархаж байна. Гайхамшигтай авъяаслаг баг хамт олон…мөн дотоод гадаадын үе үеийн олон арван продюсеруудынхаа хүч хөдөлмөр, ур ухаанд гүн талархал илэрхийлье" гэжээ.

Үндэсний их баяр наадмын барилдаанд түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа
Үндэсний их баяр наадмын барилдаанд түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа
 
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!