Өнөөдөр "Дэлхийн адууны өдөр", Уяачдын наадам болж байна. Энэ үеэр "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д заасны дагуу шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав.
-Найм даван шөвгөрсөн Дархан аварга Н.Батсуурьт “Баатар зоригт”,
-Долоо даван шөвгөрсөн Улсын арслан Э.Батмагнайд “Саруул сайжрах”,
-Зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Ц.Содномдоржид “Өнөд амгалант”,
-Улсын арслан Э.Оюунболдод “Үнэн зоригт”,
-Улсын заан Д.Хүдэрбулгад “Үнэн зоригт”,
-Улсын заан С.Сүхбатад “Үнэн зоригт”,
-Улсын харцага Э.Дашид “Үнэн зоригт”,
-Тав даван шөвгөрсөн Улсын харцага Т.Бэгзсүрэнд "Өсөх идэр"
-Улсын начин Б.Сосорбарамд “Өсөх идэр” чимэг олголоо.