Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Тэрбээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэвшүүлсэн иргэдэд ил тод байх, төрийн албан хаагчдыг давхардсан олон тайлангаас чөлөөлөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын давхардсан чиг үүргийг цэгцлэх, үйлчилгээг илүү шуурхай үзүүлэх, цахимжуулах бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээжээ.

Ү.Ганболд нь Улаанбаатар хотод төрсөн. Инженер, Эрх зүйч мэргэжилтэй.

Ажлын туршлага:

1989-1990 он Зохион бүтээл төв товчоонд инженер;

1991-1992 он Октябрийн районы Ахуй үйлчилгээний комбинатад мэргэжилтэн;

1992-1996 он “Ачлал” бүрэн бус хариуцлагатай компанид мэргэжилтэн;

1996-1997 он Нийслэлийн Газрын албаны хуулийн зөвлөх;

1997-2005 он НЗДТГ-ын ТЗУХ-ийн Орлогч дарга;

2005 оноос НЗДТГ-ын ТЗУГ-ын даргаар ажилласан туршлагатай аж.

АН-ын гишүүд “Нийгмийн хамгаалал уу, Нийтийн халамж уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ
АН-ын гишүүд “Нийгмийн хамгаалал уу, Нийтийн халамж уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ
 
Дуучин A Cool буюу Б.Анхбаяр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Үйл ажиллагаа, олон нийтийн тоглолт хариуцсан захирлаар томилогджээ
Дуучин A Cool буюу Б.Анхбаяр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Үйл ажиллагаа, олон нийтийн тоглолт хариуцсан захирлаар томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.