Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Корпорацийн нийт ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын хэмжээнд шударга байдал, ил тод байдлыг бэхжүүлэх зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газрын комиссар Д.Балдандорж хүрэлцэн ирж сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулан санал солилцов.

Тус сургалтаар дараах сэдвүүдийг хамрууллаа. Үүнд:

  • Авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх ерөнхий ойлголт, хэрэгжилт;
  • Авлига гэж юу болох, авлигын хэлбэрүүд, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам;
  • Ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл, эрсдэл болон түүнээс урьдчилан сэргийлэх нь;
  • Төрийн албан хаагчийн авлигын эсрэг үүрэг, оролцоо;
  • Хувь хүний авлигын эсрэг хандлага, хариуцлага;
  • Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зөрчил, хариуцлагын тогтолцоо.

Энэхүү сургалт нь ажилтнуудын авлигын эсрэг мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын хэмжээнд шударга байдал, ил тод байдлын соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

АН-аас 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүд энэ сарын 29-нөөс нэр дэвших сонирхлоо намдаа илэрхийлнэ
АН-аас 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүд энэ сарын 29-нөөс нэр дэвших сонирхлоо намдаа илэрхийлнэ
 
С.Баярцогт: Ардын намынхан зарим сумдад сурталчилгааны уулзалтын үеэр урлагийн тоглолт, сугалаа зохион байгуулж, хууль зөрчсөн
С.Баярцогт: Ардын намынхан зарим сумдад сурталчилгааны уулзалтын үеэр урлагийн тоглолт, сугалаа зохион байгуулж, хууль зөрчсөн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!