УДШ: Үндсэн хуулийн институтын эрх мэдлийн хуваарилалттай холбоотой үүссэн асуудлаар УИХ, Ерөнхийлөгчид албан ёсны байр суурь илэрхийлэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 2 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр боллоо. Нийт шүүгчийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас гаргасан Иргэний хуулийн 508, 511, 230, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171 дүгээр зүйлийг тайлбарлах хүсэлтийг тус тус хэлэлцэж, тайлбарлах зөвшөөрөл олгов.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжтай холбогдох харилцааг зохицуулсан хэм хэмжээг тайлбарлах эсэх асуудлаар нэмэлт судалгаа шаардлагатай гэж үзлээ.

Мөн Үндсэн хуулийн цэцээс 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 15-ны 02 дугаар тогтоолыг Улсын дээд шүүхэд ирүүлсэнтэй танилцлаа. Үүнээс улбаалан Үндсэн хуулийн цэц болон Улсын дээд шүүхийн хооронд Үндсэн хуулийн институтын эрх мэдлийн хуваарилалттай холбоотой үүсэж буй асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсны байр сууриа илэрхийлэхээр тогтов.

Сануулахад, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 13-15-ны их суудлын хуралдаанаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” 11 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээгүй гэж үзэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар тогтоол гаргасан юм.

ДЭЭД ШҮҮХ: Шинэ нам тэргүүтэй найман намыг УДШ-д бүртгэлгүйд тооцож, эд хөрөнгийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр боллоо
ДЭЭД ШҮҮХ: Шинэ нам тэргүүтэй найман намыг УДШ-д бүртгэлгүйд тооцож, эд хөрөнгийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр боллоо
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөрдөгчдөд эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг байхыг санууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөрдөгчдөд эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг байхыг санууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!