ХХҮЕГ: Ажил турших хөтөлбөрийн дэмжигч аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэлийн уулзалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Ажил турших хөтөлбөр”-ийг дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагуудын түншлэлийн уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус уулзалтад Улаанбаатар хот болон Дундговь аймгийн 120 аж ахуйн нэгж, байгууллагын 130 орчим захирал, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтаар “Хүний нөөц бүрдүүлэх шинэ шийдэл — Ажил турших хөтөлбөр” сэдвийн хүрээнд уг хөтөлбөрийн үр дүн болон тулгамдаж буй асуудлыг хуваалцаж, хамтран ажиллагч аж ахуйн нэгж, байгууллагууд, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ахлах зөвлөхүүд болон хөтөлбөрт оролцогчдын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь дээрх хөтөлбөрт гарч буй эерэг өөрчлөлтийг нотлон харуулсан төдийгүй цаашид ажил олгогчдод хүний нөөц бүрдүүлэх шинэлэг шийдлүүдийг танилцуулснаараа онцлох үйл явдал болсон юм.

Мөн “Японы аж ахуйн нэгжүүдийн хөгжлөөс хүний нөөцийг ашиглах аргад суралцах нь”,“Монгол дахь ажлын байрны сэтгэл зүйн аюулгүй байдал ба бүтээмж” гэсэн сэдвүүдээр илтгэл тавигдсан нь аж ахуйн нэгж байгууллагуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байлаа.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш “Ажил турших хөтөлбөр”-ийн оролцогчдыг хүлээн авч ажил туршуулж, ажил олгож идэвхтэй хамтарч ажилласан ААНБ-уудад “Талархлын бичиг” гардуулж, цаашид хамтарч ажиллах хүсэлтэй ААНБ-уудын бүртгэлийг зохион байгууллаа.

Тус төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүний нөөц бүрдүүлэлтэд хувь нэмэр оруулан ажиллахыг зорьж байна.

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууг Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авч уулзаж, 3 өрөө байр олголоо
Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууг Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авч уулзаж, 3 өрөө байр олголоо
 
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!