Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөрийг эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын Бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо хамтран “Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөр”-ийн нээлтийн арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Тус хөтөлбөр нь бичил, жижиг бизнес эрхлэгчид болон зорилтот бүлгийн иргэдэд бизнес эрхлэх ур чадвар олгох сургалт, мэргэжлийн зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, түншлэл, зах зээл болон борлуулалтын дэмжлэгийг цогцоор нь хүргэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтворжуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Нээлтийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, бизнес эрхлэгчид оролцож, төрөөс бичил, жижиг бизнесийг дэмжих бодлого, бизнес инкубацийн ач холбогдол, энтрепренершип, инновацын экосистем, орон нутгийн бизнесийн хөгжил зэрэг сэдвээр мэдээлэл, туршлага солилцлоо.

Мөн арга хэмжээний үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Монголын Бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо хамтын ажиллагааг өргөжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурж, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаанд тулгуурласан энэхүү хөтөлбөр нь иргэдийн санаачлагыг дэмжиж, тогтвортой хөдөлмөр эрхлэлт, орлогын өсөлтийг бий болгоход чухал хувь нэмэр оруулах юм.

ХХҮЕГ ЕАБХА-ны Хүн худалдаалахтай тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа
ХХҮЕГ ЕАБХА-ны Хүн худалдаалахтай тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа
 
Худалдааны тарифын саадыг арилгах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
Худалдааны тарифын саадыг арилгах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!