Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууг Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авч уулзаж, 3 өрөө байр олголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууг Төрийн ордонд /2026.06.19/ хүлээн авч уулзаж, Засгийн газрын шийдвэрээр гурван өрөө орон сууцны батламж гардуулан өгөв.

Ерөнхий сайд “Таны алдсан бүхнийг нөхөж чадахгүй ч амьдралд тань тус дэм болохыг хүслээ. Монгол төр таны өмнө үүргээ санаж, Сонгинохайрхан дүүргийн IX хороонд байрлах “Ногоон орон сууц” төслийн орон сууцанд гурван өрөө байр гардуулж байна. Та өнөөдөр байрандаа орж болно. Монгол төр таны зовлонг бүрэн нимгэлж чадахгүй ч таныг ганцааранг нь үлдээхгүй, хамт байгаа. Засгийн газар иргэнийхээ төлөө, үнэнийг тогтоолгохын төлөө хичээн ажиллана” гэлээ.

Малайзад амь насаа алдсан охиныхоо төлөө, хэргийг үнэн шударгаар шийдвэрлүүлэх гэж 20 жил зүтгэхдээ, хоёр өрөө байраа зарж аав хүний ёсоор бүхий л боломжоороо хичээсээр ирсэн. Одоо ч үнэн мөнийг нь тогтоолгохын төлөө явж байна. Айлын зуслангийн зуны байшинд олон жил амьдарсан. Ганц өвөл ч гэсэн тухтай байхсан гэж боддог байлаа. Гашуун нулимсаа залгиж явсан. Баярын нулимсаа ил гаргах өдөр ирдэг юм байна хэмээн гавьяат багш С.Шаарийбуу сэтгэгдлээ хуваалцлаа.

Уулзалтын дараа тэрбээр гурван өрөө байрандаа очиж, хүлээн авлаа.

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
 
ХХҮЕГ: Ажил турших хөтөлбөрийн дэмжигч аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэлийн уулзалт боллоо
ХХҮЕГ: Ажил турших хөтөлбөрийн дэмжигч аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэлийн уулзалт боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!