Таксины үйлчилгээний төлбөр өндөр, мөн дуудлагын энгийн төлбөрт дугаарыг ашиглахгүй байгаа талаар ШӨХТГ-аас сануулж, таксины үйлчилгээ эрхлэгч компаниудад хуулийн хэрэгжилтийг хангах албан тоот хүргүүлжээ.
Учир нь, таксины үйлчилгээ эрхлэгч компаниуд дуудлагын утас ашиглахдаа энгийн төлбөрт 1800 дугаарыг бус, бүх төрлийн мэдээлэл, лавлагааны зориулалттай, минут нь 500-700 төгрөг хооронд төлбөртэй 1900 дугаар ашиглаж байгаа аж.
Энгийн төлбөрт дуудлагын 1800-1950, 1800-1991 зэрэг дугаарууд байсаар атал таксины дуудлагыг 1900-1950, 1900-1991 дугаар ашигладаг нь өндөр ашиг олох гэсэн санаатай үйлдэл гэж үзжээ. 1900-1950 дугаар руу нэг минут залгахад 700 төгрөгийн тарифтай байдаг бол 1800-1950 дугаар нь энгийн тарифтай юм. Мөн 1900-1991 дугаар нэг минут нь 500 төгрөгний тарифтай бол 1800-1991 нь энгийн тарифтай байдаг аж.