Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Зэсийн үнэ өсөж байхад төр нь авах АМНАТ-өө гурав дахин бууруулна гэж байгаа нь аль талд үйлчилж байгаа лобби вэ. Оюу толгойн хэлэлцээрийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр маш их хуулийн хулгай ярьсан мөртлөө үүнийг зөвшөөрч байгаа юм уу. Г.Дамдинням сайд Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө зэсийн АМНАТ-өө өөрөө санаачилж бууруулж байгааг аль талд үйлчилж байна гэж ойлгох юм бэ" гэв.