
Улаанбаатарт өнөөдөр үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө +8…+10 градус дулаан.
Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас, дуу цахилгаантай аадар бороо орно.
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10, нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр +12…+17, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор +7…+12, бусад нутгаар +2…+7, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +5…+10, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +24…+29, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчмоор +18…+23, бусад нутгаар +11…+16 градус дулаан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!