Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Монгол Улс коронавирусын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 2-ны Даваа гараг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу бүх их, дээд сургууль хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл онлайн, зайн сургалтын хэлбэрээр явуулахыг үүрэг болгожээ.
Дээрх тушаал, шийдвэрийн хүрээнд МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, СЭЗИС, ХААИС, ХҮИС, Удирдлагын академи зэрэг төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулиуд өөрсдийн нөөц боломжийн хүрээнд онлайн болон зайн сургалтыг явуулахаа мэдэгдсэн байна.