Хонконгийн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин бүтээгээд байгаа ч, туршиж үзэх цаг хугацаа шаардлагатай байгаа гэж халдварт өвчин судлаач профессор Юэн Квок-юн мэдэгджээ.
Одоогоор 5000 гаруй хүн тусч, 100 гаруй хүн нас бараад байгаа тус вирусийн эсрэг вакциныг гаргаж авахаар АНУ, Хятадын эрдэмтэд тус бүрдээ ажиллаж байгаа.
Вакцинаа бүтээсэн, гэхдээ эхлээд хүмүүст хэрэглэхээс өмнө амьтан дээр туршиж үзэх цаг хугацаа хэрэгтэй байгаа.
Гэвч амьтад дээр туршихийн тулд хэдэн сар шаардагдаж, дахиад хүн дээр жил гаруй хугацаанд клиник туршилт хийж байж хэрэглээнд нэвтрүүлж магадгүй гэж профессор Юэн Квок-юн мэдэгджээ.
Хятадын эх газраас даваа гарагт коронавирусийн вакциныг сарын дотор гарган авна гэж мэдэгдсэн ч Хонконгийн эрдэмтдийн зүгээс үүнд эргэлзээтэй хандаж байгаа.
Вакцин туршихийн тулд эхлээд амьтанд тарьж, дархлааны системийг дэмжиж байна уу, үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Үүний дараа вирусийн хамгаалалт үүссэн эсэхийг нь тогтооно. Харин дараа нь хүн дээр клиникийн туршилт хийгээд жилийн дараа л ашиглах боломжтой болно.
Хятадын эх газраас гаргаж буй вакцин бүр том асуудал үүсгэж магадгүй. Вакцинжуулсан хүмүүс вирус тусвал бүр ноцтой өвчин үүсэж болно. Иймэрхүү тохиолдол өмнө нь гарч байсан гэж Хонконгийн эрдэмтэн мэдэгджээ.
Эх сурвалж: South China Morning Post