Спортын хутга шидэлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монголын спортын хутга шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн болохтой холбогдуулан тус холбооноос мэдээлэл хийлээ.

Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ энэ сарын 29-31-ний өдрүүдэд “Наран спорт” төвд болох бөгөөд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй тус бүр таван зайд болон өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилалд өрсөлдөөн өрнөнө.

Тэмцээн зохион байгуулснаар үндэсний хэмжээнд тус спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгыг агуулж байна. Монголын хутга шидэлтийн спортын баг тамирчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнээс нийт 56 медаль хүртжээ.

Тодруулбал, ДАШТ-ээс 9 алт, 9 мөнгө, 14 хүрэл, Дэлхийн цомоос 1 алт, 1 хүрэл, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бол Дэлхийн гардан тулааны их наадмаас 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.

Өнгөрсөн жил манай улсад спортын хутга шидэлтийн ДАШТ зохион байгуулсан бол ирэх сарын 25-30-нд Дархан-Уул аймагт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах юм.

Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих эсэхийг өнөөдөр 15.00 цагаас хэлэлцэнэ
Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих эсэхийг өнөөдөр 15.00 цагаас хэлэлцэнэ
 
Б.Пүрэвдагва: Нийслэлд дахиж татвар хураамж нэмэхгүй
Б.Пүрэвдагва: Нийслэлд дахиж татвар хураамж нэмэхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!