Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймагт нас барсан хүүхдээс коронавирусын халдвар илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Монгол улсад нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар танилцуулахдаа “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Тандалтын дөрөвдүгээр долоо хоногийн мэдээгээр амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 12.9 хувийг эзэлж байна.

Коронавирусын сэжигтэй 13 иргэнийг тусгаарлаад байна. Мөн БНХАУ-аас ирж байгаа халуурсан тохиолдлуудыг тусгаарлаж, шинжилгээ авч байгаа бөгөөд 14 онош үгүйсгэгдсэн. Үүнд, Хэнтий аймагт нас барсан охин, хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн тамирчид зэрэг багтаж байна. Одоогийн байдлаар 18 иргэний шинжилгээ хийгдэж байгаагийн дээр холбогдох журмын дагуу тандалт, судалгаа хийхэд сэжигтэй зүйл илрээгүй” гэв. 

Мөн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хилээр орж ирж буй Монгол Улсын иргэдээс бүгдээс нь асуумж, судалгааг авч ажиллаж байна. Халуурсан хүмүүс их ирж байгаа нь томуугийн дэгдэлт өндөр байгаатай холбоотой. Хонгконгоос нисэж ирсэн дөрвөн зорчигч халуунтай, дотор нь эвгүйрч байгаа мэдээлэл ирсэн учраас онгоц буух үед термокамераар халууныг үзсэн. Онгоцоор ирсэн дөрвөн хүн, тухайн хүмүүсийн ойрын хавьтал болох дөрвөн хүн буюу нийт найман хүнийг тусгаарлан шинжилгээ хийж байна. ХӨСҮТ-өөс томуугийн эмчилгээг хийгээд гаргаж байгаа" хэмээлээ.

ДЭМБ: Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд, 40 хувь нь архаг хууч өвчтэй байна
ДЭМБ: Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд, 40 хувь нь архаг хууч өвчтэй байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга