"Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах" хуулийн төслийг Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан О.Алтангэрэл санаачлан өргөн мэдүүлж байсан. Дээрх хуулийн төслийг хэзээ хэлэлцэж батлах нь тодорхойгүй байсан юм.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Хууль бус хөрөнгө хураах" хуулийг ирэх 7 хоногт багтаан танилцуулахыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд үүрэг болгожээ.
Ерөнхий сайд Н.Учрал "Авлигын эсрэг тэмцэл зөвхөн хэрэг яриад замхрах ёсгүй. Хууль бусаар олсон өмч хөрөнгийг төр буцаан авдаг, хохирол барагдуулдаг эрх зүйн ил тод тогтолцоо заавал бүрдэх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!