ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан ажилтнаа “энгийн“ бөгөөд харамсмаар алдаа гаргасныг онцлоод өөрт нь хамаагүй гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөн. Харин соёл, урлагийн салбарыг хариуцаж буй Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас түүнд эмгэнэл илэрхийлэхдээ Шагдарын Гүрбазар гэж овгийг нь буруу бичээд зогсохгүй, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Ижийтэйгээ байхад", Яруу найрагч О.Дашбалбар агсны "Тэнгэр шиг бай" зэрэг уран бүтээлүүдийг хольж дурдсан нь төрийн албан хаагчид мэдлэггүй гэх шүүмжлэлийг дагуулсан байдаг.

Уг асуудалд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Би алдаа гаргасан биш би ямар хамаатай юм. Манай ажилтан итгэмээргүй, харамсмаар энгийн алдаа гаргасан" гэх байр суурийг илэрхийллээ.

М.Говьсайхан: Ипотекийн зээлийн хүлээлгэд 35 мянган иргэн хүсэлтээ өгөөд байна
М.Говьсайхан: Ипотекийн зээлийн хүлээлгэд 35 мянган иргэн хүсэлтээ өгөөд байна
 
ГИХГ-ын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, ТЕГ-ын дэд дарга асан Б.Энхсүхийг томилжээ
ГИХГ-ын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, ТЕГ-ын дэд дарга асан Б.Энхсүхийг томилжээ
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!