НДЕГ: НДС-гийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан хөрөнгөөс 141 мкв орон сууцыг 513 сая төгрөгөөр худалдаална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийгмийн даатгалын Ерөнхий газраас Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банк ХХК-аас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан шууд худалдан борлуулах болон нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах боломжтой 14 байршилд байх үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нээлттэй мэдээллээ. Тус мэдээлэлд Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байх Буянт Ухаа хорооллын 214 дугаар байранд 141 мкв орон сууцыг 513 сая төгрөгөөр худалдан борлуулахаар дурджээ.

Худалдан борлуулах хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд bodigerel.u@ndaatgal.mn цахим шуудангаар хүсэлт илгээж, мөн 11-321138, 72721289-503 утсаар холбогдож лавлах боломжтой аж.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан
 
БИЧЛЭГ: Аймгийн арслан Э.Чойням 2019 оны улсын баяр наадмын допингийн шинжилгээний үеэр нэгэн бөхийн “шээсээ сольж буй“ бичлэгийг ил болголоо
БИЧЛЭГ: Аймгийн арслан Э.Чойням 2019 оны улсын баяр наадмын допингийн шинжилгээний үеэр нэгэн бөхийн “шээсээ сольж буй“ бичлэгийг ил болголоо
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!