УИХ-ын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл нь ор үндэсгүй, худал гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр “УИХ-ын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл түгсэн. Үүнийг УИХ-ын Тамгын газраас "Ор үндэсгүй, худал мэдээлэл" гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Тодруулбал, "Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентын нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй болно.

Хууль тогтоох, ард түмний төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал, түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох эх сурвалжаас тодруулаагүй, олон нийтийг төөрөгдүүлэх, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зорилготой худал мэдээллийг давтамжтайгаар түгээж байгаад харамсаж байна.

Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд үнэн зөв, бодит мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулж, тууштай ажиллах болно" гэжээ.

“НӨАТ-ын орлого 1.6-1.8 их наядаар буурвал улсын төсөв зөвхөн цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж, урсгал зардлаа олгодог болж хувирна“
“НӨАТ-ын орлого 1.6-1.8 их наядаар буурвал улсын төсөв зөвхөн цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж, урсгал зардлаа олгодог болж хувирна“
 
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон “Эрдэнэс Оюу толгой“-н Э.Ганхүүгийн хэргийг прокурорт хүргүүлжээ
Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон “Эрдэнэс Оюу толгой“-н Э.Ганхүүгийн хэргийг прокурорт хүргүүлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!