УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулж буй бөгөөд НӨАТ-ын орлогын асуудлаар "НӨАТ-ын орлого 1.6-1.8 их наядаар буурах эрсдэлтэй. Энэ тохиолдолд улсын төсөв зөвхөн цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж, урсгал зардлаа олгодог болж хувирна. Бодит орлогоо тооцолгүйгээр их зардал баталсан" гэлээ.