Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус: 5974 хүн өвчлөөд байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 5974 хүн коронавирус тусч, 132 хүн нас барж, 103 хүн эдгэрчээ.

Хятадын цагаан сарын баяр болохтой холбогдуулан аялал ихэсдэг тул вирус тархахаас сэргийлж 20 хотын нийт 56 сая хүнийг вирус тархахаас сэргийлж хөл хорио тогтоогоод байгаа.

Дэлхийд бүртгэгдсэн тохиолдлууд:

Таиланд: 14

Сингапур: 7

Япон: 6

АНУ, Австрали: 5

Өмнөд Солонгос, Малайз, Герман: 4

Франц: 3

Вьетнам: 2

Балба, Канад, Камбож, Шри Ланка: 1

Вирус туссан тохиолдолд илрэх шинж тэмдгүүд:

  • амьсгалын замын өвчлөл
  • халуурах
  • ханиах
  • амьсгал тасалдах
  • амьсгалахад хүндрэлтэй байх

Он цагийн дараалал:

Дэвсгэр мэдээ

Корнавирус бол вирусийн нэг бүл. Гэхдээ корнавирусын төрлөөс зөвхөн зургаа нь л хүнд халдварлах боломжтой байдаг. Харин шинэ вирус долоо дахь нь болж байгаа юм.  

2002 онд Хятадад гарсан корнавирусээр үүсгэгддэг хүнд хэлбэрийн амьсгалын замын хам шинжээр 8.098 хүн өвчилснөөс 774 нь нас барсан байдаг.

Өвчний вирус анх Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захаас илэрчээ.

Эх сурвалж: People's Daily China

Коронавирусийн голомтоос  гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж ДЭМБ мэдээллээ
Коронавирусийн голомтоос гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж ДЭМБ мэдээллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц