Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн голомтоос гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж ДЭМБ мэдээллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 3 секунд

  • ДЭМБ-ийн тэргүүн Хятад улсын урьдчилан сэргийлэх хүчин чадалд  бүрэн итгэж байна гэжээ
  • Коронавирусийн дэгдэлт 132 хүний аминд хүрэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн НҮБ-ын эрүүл мэндийн агентлага 132 хүний аминд хүрсэн коронавирусын тархалтын голомт болох Ухань хотоос гадаадын иргэдийг гаргахгүй байхыг зөвлөв.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсус Ши Жинпин тэргүүтэй Хятадын албаны хүмүүстэй уулзсаны дараа Хятад улс коронавирус өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бүрэн чадвартай гэж хэлсэн байна.

Мягмар гаригт ДЭМБ зарим улс иргэдээ Ухань хотоос бууцаан авах төлөвлөж байгаа тал дээр эсрэг бодолтой байгаагаа илэрхийлэн, гадаад иргэдийг нүүлгэн шилжүүлэхгүй байхыг зөвлөөд байна. Энэ асуудал дээр ард иргэдийг тайван байх хэрэгтэй гэж мэдэгджээ. Лхагва гаригт шинээр 1459 коронавирусын халдвар авсан хүмүүс нэмэгдэж 5974 болсон байна.   

Өмнөд Солонгосулс Пүрэв ба Баасан гарагт Ухань хот дахь иргэдээ буцаан авахын тулд  онгоц илгээхээр төлөвлөж байсан.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хейко Маас хэлэхдээ Герман улс иргэдээ Хятадын газар нутгаас нүүлгэн шилжүүлэх талаар бодолцож байгаа гэсан бол Испани улс Европын Холбоотой хамтарч Ухань хотод байгаа 20 орчим иргэдээ буцаан авахаар ажиллаж байгаа юм байна.

Япон улс мягмар гарагт Ухань руу онгоцоо илгээж иргэдээ нутагт нь буцаан авчирна гэж Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги мэдэгдэв.

Ухань хотод сурч буй Монгол улсын 31 иргэдэд шинжилгээ хийж байгаа гэж Хятадын тал мэдэгдээд байгаа билээ.

Эх Сурвалж: SCMP

Ирэх даваа гарагаас эхлэн 18 телевизийн сувгаар хичээл заана
Ирэх даваа гарагаас эхлэн 18 телевизийн сувгаар хичээл заана
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.