Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ерөнхий сайд болохыг хамгийн их хүсэж байгаа хүн бол АН-ын дарга“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Ардчилсан намын Их хурлын дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ажлаа өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл АН-ын бүлгийн дараагийн даргад хэд хэдэн гишүүний нэр яригдаж буйн нэг нь УИХ-ын гишүүн Л.Гантөмөр. Харин түүний хувьд бүлгийн даргаар ажиллах сонирхол байхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд намын дарга нь бүлгийн даргаа цуг хийх ёстой гэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр "Ерөнхий сайд болохыг хамгийн их хүсэж байгаа хүн бол АН-ын дарга. МАН-ыг 100 хувь шүүмжилж байж Ерөнхий сайд болно. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар намын дарга ажиллах нь зөв" гэлээ.

Л.Гантөмөр: З.Энхболдод энэ хэрэг дээр түй ч оролцоо байхгүй
Л.Гантөмөр: З.Энхболдод энэ хэрэг дээр түй ч оролцоо байхгүй
 
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.