Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мутацид орсон вирусээр халдварласан тохиолдол 37 улсад бүртгэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбараар /B117/ халдварласан тохиолдол дэлхийн 37 улсад, мөн Хонконг, Тайваньд бүртгэгдээд байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “B117” нь “COVID-19”-ийн бусад хувилбараас илүү хурдан халдварладаг боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байна.   Шинэ хувилбар коронавирусний вакцины үйлчлэлд нөлөөлөх эсэхийг тогтоох лабораторийн судалгааны дүн энэ долоо хоногт гарах төлөвтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

“CNN” сувгийн мэдээллээр, “B117” хувилбар Их Британи, Австрали, Бельги, Бразил, Канад, Чили, БНХАУ, Дани, Финланд, Франц, Герман, Исланд, Энэтхэг, Ирланд, Израил, Итали, Ямайка, Япон, Йордан, Ливан, Мальта, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Пакистан, Португал, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, БНСУ, Испани, Швед, Тайланд, Турк, АНУ /Флорида, Калифорни, Колорадо/, Вьетнамд илэрсэн байна.  

Дорнод аймагт траншейнаас эрэгтэй хүний цогцос олджээ
Дорнод аймагт траншейнаас эрэгтэй хүний цогцос олджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд