Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

АН-ын Улс төрийн зөвлөлийн хурал 11.00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Хуралдааны үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилуулахаар санал болгосон тухай бид мэдээлсэн.

Тэгвэл АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралдаанд оролцсон нийт 32 гишүүнээс 23 нь дэмжиж 73 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдсан ҮБХ-ны хурлын үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоогоо хийж чадалгүй 30 хоногийн хугацаагаар хойшлуулсан байдаг. Тодруулбал, О.Цогтгэрэл Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарыг санал болгосон ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжээгүй юм.

ШУУД: Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
ThunderZ: Илүү тасалбар зарсан юм огт байхгүй
ThunderZ: Илүү тасалбар зарсан юм огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.