Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчийн асуултад хариулж, мэдээлэл өглөө. Тэрбээр:
"Зөвхөн манай улсад хавьтлуудыг хөөгөөд байгаа юм биш. Цар тахлын үед хэрэгжүүлдэг гол арга хэмжээ бол халдвар голомтлон гарсан үед хавьтлуудыг хөөнө. Хавьтлуудыг хөөж олон илрүүлээд, тусгаарлаж, эмчлэх нь хамгийн чухал ажил. Хоёрдугаарт, халдварын тархалтыг зогсоох үүднээс хийж байгаа дараагийн ажил бол хөл хорио. Хөл хорио үр дүнгээ үнэхээр сайн өгч байгаа. Халдварын тархах хүчийг хэд дахин бууруулж байна" гэлээ.
Т.Мөнхсайхан: Хөл хорио үр дүнгээ сайн өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.