Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур болсон 67 мянга гаруй эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдал, мэргэжлийн үнэлэмж, нийгмийн баталгааг бэхжүүлэх зорилготой "Эрүүл мэндийн ажилтны тухай" анхдагч хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төсөл нь эрүүл мэндийн ажилтны эрх, үүргийг цогцоор нь зохицуулахаас гадна салбарын хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэх, мэргэжлийн үнэт зүйл, ёс зүй, ажиллах орчныг олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл юм.

Хуулийн төсөлд дараах чухал зохицуулалтуудыг тусгалаа. Үүнд:
• Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн үнэ цэнэ, ажиллах нөхцөлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх;
• Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгож, эрүүл мэндийн ажилтан болон үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах;
• Сувилахуйн мэргэжлийн үнэт зүйл, ёс зүйг бэхжүүлэх зорилгоор сувилагчийн тангараг өргөх эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
• Эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн хөгжил, ур чадвар, карьерын өсөлтийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгох;
• Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг тогтвортой хадгалж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхээр тусгажээ.

Хууль санаачлагч Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн салбарын хөгжлийн үндэс нь түүний ажилтан байдаг. Тиймээс тэдний эрх, хамгаалал, мэргэжлийн нэр хүнд, нийгмийн баталгааг хууль эрх зүйн түвшинд шинэ шатанд гаргах энэхүү хуулийн төсөл нь салбарын олон жилийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн томоохон шинэчлэл болно гэдэгт итгэлтэй байна" гэв.

“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавина
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавина
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!