Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд онц байдал зарлаж болзошгүй байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Япон улсад сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсын мужуудын захирагч нар онц байдал зарлах хүсэлтээ Засгийн газартаа өргөн барьжээ. Тодруулбал, нийслэл Токио болон ойролцоох гурван муж болох Чиба, Сайтама, Канагава мужуудын эрх баригчид онцгой байдал зарлахыг шаардаж байна.

Тус улсад сүүлийн 24 цагт 3617 хүн Covid-19-өөр өвчилж, нийт халдварын тоо 238 мянга давсан бол нас баралт 24 цагийн дотор 54-өөр нэмэгдэж, 3514 болжээ. Японы эрх баригчдын хэрэгжүүлж буй дотоодын аялал жуулчлалыг дэмжих “Go To Travel” хөтөлбөрөө нэгдүгээр сарын 11-нийг хүртэл зогсоож, том хотуудын нийтийн хоолны газруудыг ажлын цагаа багасгахыг уриалжээ. Японы эрх баригчид эдийн засгаа доройтуулахгүйн тулд хатуу хөл хорио тогтоолгүй өдийг хүрсэн бөгөөд ард иргэд нь "Засгийн газар цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна" гэж шүүмжилж байгаа юм.

Гэртэйгээ шатаж нас барсан хоёр хүүхдийн аав, ээж байртай болжээ
Гэртэйгээ шатаж нас барсан хоёр хүүхдийн аав, ээж байртай болжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.