
АН-ын Хяналтын хорооны даргаар УИХ-ын дарга асан, АН-ын дарга асан З.Энхболд сонгогдсон. Уг шийдвэрийн талаар Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ирээдүйгээ бодъе. Мань мэтийн эртний гүрвэл МАН-ыг удирдах залуураас аль хэдийнээ холдсон. Гэтэл царцааны хяналт дээр голио тавив гэдэг шиг хөгжлийг хойш чирж, хувиа борлуулдаг энэ гар АН-ын гестапо болж байгаа юм уу? Монгол Улсыг ирээдүйд хөтлөх нэг чухал намын хяналт дээр Зика & Co зэргээс арай өөр зүтгэлтэн олдохгүй нь уу, та нарт? Ирээдүйд чиглүүлэх нэг том гэрэл байсан юм, 1990 оны АН гэдэг маань. Тэр цаг холдож, гол тоглогчид нь төрөл арилжиж.." гэжээ.
Ирээдүйгээ бодъе. Мань мэтийн эртний гүрвэл МАН-ыг удирдах залуураас аль хэдийнээ холдсон. Гэтэл царцааны хяналт дээр голио тавив гэдэг шиг хөгжлийг хойш чирж, хувиа борлуулдаг энэ гар АН-ын гестапо болж байгаа юм уу? Монгол улсыг ирээдүйд хөтлөх нэг чухал намын хяналт дээр Зика… https://t.co/P6gipCPHkQ
— S.Bayar (@SBayar12) April 13, 2026
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!