
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр ТОСК-д ажиллав. Энэ үеэрээ тэрбээр "Солонго 1, 2 төсөл графикийн дагуу гүйцэтгэл сайтай явж байна. Нийт 5002 айлын орон сууц. 60 хувьтай байна. Энэ жил 2500 айлын орон сууцыг наадмын дараа Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна" гэлээ.
ТОСК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Энхбаатар "Сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулна. ТОСК-ийн сайт руу ороод төсөл хэрэгжүүлж буй нэгжээ сонгоно. Жишээ нь, Солонго гээд. Тэгээд 9 бүлгээс сонгоно. Жишээ нь, Хөгжлийн бэрхшээлтэй бол хөгжлийн бэрхшээлтэй гээд. Үүний дараа өөрийнхөө регистр, утасны дугаараа оруулаад мэдээллийг татах боломжийг олгоно. Ингээд мэдээллийг татаад таныг журамд заагдсан хүрээнд үнэлээд эрэмбэлээд гаргаад ирнэ. Журамд, орон сууцтай иргэд хамрагдахгүй. Харин гэр хороололд амьдардаг яндангаа буулгаад орж байгаа хүмүүст давуу байдал олгоно" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!