ЭСЯ: АНУ-аас Монгол Улсыг визийн барьцаанд хамруулсныг дахин нягталж, хамтран ажиллахаар тохирсон

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр өнөөдөр /2026.04.14/ АНУ-ын Сенатын гишүүн Стив Дэйнстэй уулзжээ.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, тэр дундаа эдийн засгийн тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. Мөн Монгол Улсыг визийн барьцааны хөтөлбөрт хамруулсан асуудлыг хөндөн ярилцаж, уг хөтөлбөр нь АНУ-ын өнөөгийн засаг захиргааны хувьд ач холбогдол бүхий бодлого хэдий ч Монгол Улс нь шилжилт хөдөлгөөний эрсдэл багатай, виз мэдүүлэгчдийн тоо харьцангуй цөөн, хууль бус шилжилт хөдөлгөөний томоохон эрсдэл үүсгэдэггүй орны хувьд уг шийдвэрийг дахин нягтлан үзэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэж АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.

ШУУД: З.Энхболдыг “Цагаатгах байр суурь“-тай шүүх хурал оролцож байна гэж өмгөөлөгч нь мэдэгдлээ
ШУУД: З.Энхболдыг “Цагаатгах байр суурь“-тай шүүх хурал оролцож байна гэж өмгөөлөгч нь мэдэгдлээ
 
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!