Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮБХ: Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Ц.Туваан болон ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өнөөдөр /2026.04.09/ эхэллээ. Хуралдааны эхэнд үйлс нэгт нөхөд нь Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Баттулга агсныг дурсаж, түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, ардчиллын төлөөх үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэхээ илэрхийлэв.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна. Үргэлжлүүлэн ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг батламжилж, Улс төрийн зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас санал болгосон ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулав. Хуралдаан үргэлжилж байна.

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн хулгай хийх гэж байгаа МАН-ын увайгүй шунал, амбицийг яаж зогсоох вэ гэдэг яриа л цөөнх дээр яригдаж байна
Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн хулгай хийх гэж байгаа МАН-ын увайгүй шунал, амбицийг яаж зогсоох вэ гэдэг яриа л цөөнх дээр яригдаж байна
 
ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.