Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонгох ҮБХ лхагва гарагт хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 6-ны лхагва гарагт Төрийн ордонд хуралдуулахаар зарласан. Тус хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд даргыг сонгох болон дотоод зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд хуралдсан Улс төрийн зөвлөлийн хурлаар С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгосон байдаг. Тэрбээр 30 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд энэ хугацаанд түүнийг албан ёсоор жинхлэх эсвэл өөр нэр дэвшигчийг намын удирдлагын зүгээс дэвшүүлж, ҮБХ-ны гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэх юм.

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргаа сонгоно
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргаа сонгоно
 
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.